Галуут сумын "ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т /цахим, танхим/ дуудлага худалдаанд оролцохыг урьж байна





Галуут сумын Засаг даргын 2023 оны А/05 дугаар захирамжаар Галуут сумын нутаг дэвсгэр болон сумын төвд доорхи 3 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг зарлаж байна.
Дуудлага худалдаа нь цахим хэлбэрээр 2023 оны 03 сарын 09-нд өдөр явагдах дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, ААН-үүд 2023 оны 03 сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэлх хугацаанд оролцогчоор доорхи бичиг баримтыг бүрдүүлэн MLE.MN веб сайтаар орж бүртгүүлэх
1. Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
2. Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнэ болох анхны үнийн 10%-ийг 100030000967 дансанд тушаах, улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030100941 тоот дансанд тушаахдаа Татварын улсын байцаагчийн 88036743 утсаар холбогдож нэхэмжлэл үүсгүүлэн улсын тэмдэгтийн хураамж тушаасан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайт, сумын ЗДТГ-ын Газрын даамлаас лавлана уу. Утас: 99447178