“АМИНЫ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ” ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023-03-09

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

ТӨСЛИЙН НЭР: “АМИНЫ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ”

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, орон нутгийн онцлогт тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууцны жишиг хороолол байгуулах.

БАЙРШИЛ, ХҮЧИН ЧАДАЛ:

Баянхонгор аймаг Баянхонгор сумын 9-р баг “Шинэ суурьшлын бүс”-д нийт 140 айлын эдлэн газартай амины орон сууцны хороолол

Байршлын зураг

Төлөвлөлтийн зураг

Төсөл хэрэгжүүлэх байршлын мэдээлэл

1-р байршил: 2 айлын 12 ш амины орон сууц нийт 24 айл, хоёр айлын эдлэн газар 858м2

• 1.1-р байршил 2 айлын 5 барилга нийт 10 айлын 8580м2 газар

• 1.2-р байршил 2 айлын 4 барилга нийт 8 айлын 3432м2 газар

• 1.3-р байршил 2 айлын 3 барилга нийт 6 айлын 2574м2 газар

2-р байршил: 1 айлын 28 ш амины орон сууц нийт 28 айл, нэг айлын эдлэн газар 375м2

• 2.1-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

• 2.2-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

• 2.3-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

• 2.4-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

3-р байршил: 1 айлын 28 ш амины орон сууц нийт 28 айл, нэг айлын эдлэн газар 375м2

• 3.1-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

• 3.2-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

• 3.3-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

• 3.4-р байршил 1 айлын 7 барилга нийт 7 айлын 2625м2 газар

4-р байршил: 7 айлын “TOWN HOUSE” 4 ш нийт 28 айл, эдлэн газар 2100м2

• 4.1-р байршил 7 айлын 1 барилга, 2100м2 газар

• 4.2-р байршил 7 айлын 1 барилга, 2100м2 газар

• 4.3-р байршил 7 айлын 1 барилга, 2100м2 газар

• 4.4-р байршил 7 айлын 1 барилга, 2100м2 газар

5-р байршил: 1 айлын 16 ш амины орон сууц нийт 16 айл, нэг айлын эдлэн газар 700м2

• 5.1-р байршил 1 айлын 4 барилга нийт 4 айлын 2800м2 газар

• 5.2-р байршил 1 айлын 4 барилга нийт 4 айлын 2800м2 газар

• 5.3-р байршил 1 айлын 4 барилга нийт 4 айлын 2800м2 газар

• 5.4-р байршил 1 айлын 4 барилга нийт 4 айлын 2800м2 газар

6-р байршил: 1 айлын 16 ш амины орон сууц нийт 16 айл, нэг айлын эдлэн газар 700м2

• 5.1-р байршил 1 айлын 4 ш барилга нийт 4 айлын 2800м2 газар

• 5.2-р байршил 1 айлын 4 ш барилга нийт 4 айлын 2800м2 газар

• 5.3-р байршил 1 айлын 4 ш барилга нийт 4 айлын 2800м2 газар

• 5.4-р байршил 1 айлын 4 ш барилга нийт 4 айлын 2800м2 газар

Тайлбар: төсөл хэрэгжүүлэгч дээрх байршлуудаас сонгож материалаа ирүүлнэ /нэг аж ахуй нэгж хэдэн ч байршилд төсөл хэрэгжүүлж болно/.

ГАДНА ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ТАЛААР:

Тус хорооллын гадна дулаан, цэвэр усны төв шугам, ариутгах татуургын төв шугмуудыг орон нутаг хийнэ /төсөв хэрэгжүүлэгчид дээр дурдсанаас бусад инженер хангамж болон салбар шугамуудыг хариуцна/.

АВТО ЗАМ:

Хорооллын авто замын сүлжээг орон нутгаас хийнэ. /төсөл хэрэгжүүлэгч гадна тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын асуудлыг бүрэн хариуцна/

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Төсөл сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхсон аж ахуй нэгжүүд 1-р үед дараах материалуудыг ирүүлнэ.

1. ААН-ын танилцуулга, туршлага

2. Сонгосон байршилд тохирсон амины орон сууцны нэг маягийн загвар зурагтай байх /төсөл сонгон шалгаруулалтаас шалгарсан загвар зургуулаас сонгож ажлын зургийг хийлгэж төсөлд ашиглана/

3. Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсгэврийг нотлох

4. Зарах 1м2 үнэ /хөнгөлөлт/ тодорхой байх

5. Төсөл хэрэгжүүлэх хугацаа /ажлын үе шатны график/ тодорхой байх

6. Төсөл нь ногоон барилгын бодлогыг дэмжсэн эрчим хүчний хэмнэлттэй байх

ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА:

2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл материал хүлээж авна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: BAYANKHONGOR.GAZAR.GOV.MN, FACEBOOK.COM/БАЯНХОНГОР АЙМГИЙН ГХБХБГАЗАР ФЭЙЖ ХУУДАСНААС АВНА УУ.

УТАС: 70442088, 88067732

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР